Суурилуулалт
Мэргэжлийн багийн суурилуулалт, тохиргоо
Шинэ тоног төхөөрөмж эхний өдрөөсөө зөв, найдвартай ажиллахын тулд суурилуулалт хамгийн чухал алхам. Манай мэргэжлийн инженерүүд машиныг таны үйлдвэрт буулгаж, байрлуулж, тохируулаад туршилтын ажиллагааг хийж хүлээлгэн өгнө.
Үйлчилгээнд багтах зүйлс
- Машин байрлуулах талбай, цахилгаан, агааржуулалт, усан хөргөлтийн нөхцөлийг урьдчилан шалгаж зөвлөх
- Тоног төхөөрөмжийг буулгах, савлагааг задлах, байршуулах
- Цахилгаан холболт, газардуулга, хөргөлтийн систем, утаа соруулагчийг холбох
- Лазерын туяа, толь, линз, тэнхлэгийн тохиргоо болон нарийвчлалын шалгалт
- Удирдлагын програм хангамж, драйверыг компьютерт суулгах
- Таны материал дээр туршилтын зүсэлт, сийлбэр хийж үр дүнг хамтдаа шалгах
Ажлын явц
- Захиалгын дараа үйлдвэрийн нөхцөлтэй танилцаж, бэлтгэл ажлын зөвлөгөө өгнө
- Машиныг хүргэж, тохиролцсон өдөр суурилуулалтыг эхлүүлнэ
- Холболт, тохиргоог хийж, бүх горимд туршина
- Операторт анхан шатны зааварчилгаа өгч, хүлээлгэн өгнө
Суурилуулалтын дараа ч асуудал гарвал манай инженерүүд утсаар болон газар дээр нь очиж тусална.