Улаанбаатар, Монгол iderchuluunorosoo@gmail.com
MN EN

Засвар үйлчилгээ

Засвар үйлчилгээ

Баталгаат болон баталгаат бус засвар

Тоног төхөөрөмж зогсох нь таны үйлдвэрлэл зогсоно гэсэн үг. Бид манайхаас авсан болон бусад газраас худалдан авсан лазер, CNC, принтер, нугалагч машинд баталгаат болон баталгаат бус засвар үйлчилгээ хийж, үйлдвэрлэлийг тань аль болох хурдан хэвийн байдалд оруулна.

Засварын төрлүүд

  • Лазерын хоолой, тэжээлийн блок, лазерын толгой солих, засах (жишээ нь шилэн лазерын BM110 толгой)
  • Толь, линз, оптик замын тохиргоо
  • Шпиндель мотор, step/servo мотор, драйвер, удирдлагын самбарын засвар
  • Чиглүүлэгч төмөр зам, бүс, араа зэрэг механик эд ангийг солих
  • Усан хөргөгч (chiller), утаа соруулагч, компрессорын засвар
  • Програм хангамж дахин суулгах, параметр тохируулах

Урьдчилан сэргийлэх үйлчилгээ

Гэнэтийн эвдрэлээс сэргийлэхийн тулд машиныг тогтмол үзлэгт оруулж, элэгдсэн эд ангийг цаг тухайд нь солихыг зөвлөдөг. Шаардлагатай сэлбэг хэрэгслийг бид нөөцөөсөө шууд нийлүүлнэ.

Засварын хүсэлтээ утсаар өгвөл эвдрэлийн шинж байдлыг сонсож, боломжтой бол утсаар зааварчилж, шаардлагатай үед инженер газар дээр нь очно.